Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Японы Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлье.

Миний бие 2016 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, улмаар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргаар ажиллаж байна. Түүнчлэн 2017 оны 3 сараас Монгол Японы Бизнесийн Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсон билээ.

Монгол Японы найрамдалт харилцаа стратегийн түншлэлд суурилан бүх салбарт эрчимтэй хөгжих үндэс тавигдаж байгаад туйлын сэтгэл ханамжтай байгаагийн дээр цаашид бүх салбарт хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд төрийн зохицуулалт, эрх зүйн дэмжлэг ихээхэн ач холбогдолтой юм.

Иймд хоёр улсын парламент, гишүүд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгох чиглэлээр цаашид төр хувийн хэвшлийн түншлэл, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахад ихээхэн анхааран ажиллаж байна.

Япон улстай байгуулсан “EPA” эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжих хоёр улсын хооронд худалдаа, ачаа тээврийн эргэлт нэмэгдэж байгаа нь манай орны эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой үйл хэрэг болж байна.

Түүнчлэн энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаагийн дээр УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн Дунд хугацааны (2017-2021) хөтөлбөрийг (2017/03/29) баталсан зэрэг нь хоёр улсын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд дуу хоолойгоо нэгтгэж эв нэгдэл, хамтын хүчээр Монгол Японы Бизнесийн Зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд эхлүүлэх нэн чухал эхлэлийн цэгтээ ирээд байна.

Иймд нийт аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид та бүхнийг Монгол Японы Бизнесийн Зөвлөлд нэгдэн бүгдээрээ хамтдаа хөгжин дэвшихийг уриалж байна.

Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

 

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Монгол, Японы парламентын бүлгийн дарга
Монгол, Японы бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч

Зохиогчийн эрх © 2019 он. МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол - Японы Бизнесийн Зөвлөл.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт